2024 оны 09 сарын 23
Ясны эс нарийсаж, нягт байдлаа алдан хөндий мэт болохыг “ясны сийрэгжилт” гэнэ. Ясны эс нь тодорхой давтамжтайгаар задарч, дахин шинэчлэгдэж байдаг амьд эрхтэн юм. Ясны хуучин давхарга задрахад шинэ яс бий болохгүй байх тохиолдолд ясны сийрэгжилт үүсэх ба улмаар ясны бат бөх байдал алдагдаж хугарал үүсэх, яс цуурах эрсдэл нэмэгдэнэ. Зарим тохиолдолд унаж бэртээгүй байхад ч ташааны яс цуурдаг бөгөөд үүнээс үүдэн нуруу өвдөх, намхан болж бөгтийх нь бий.
Ясны сийрэгжилт нь ахимаг насны хүмүүсийн дунд ихэвчлэн ажиглагдах боловч энэ нь идэр, залуу насныхан ясны сийрэгжилтэд өртдөггүй гэсэн үг биш юм.
Ясны сийрэгжилт үүсэх шалтгаан
Яс сийрэгжиж эхлэх үед шинж тэмдэг ажиглагддаггүй. Харин яс зөөлөрч, нягт байдлаа алдсаны дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
Ясны сийрэг чанарыг хүчдэл багатай рентгенээр тодорхойлдог. Энэ үзлэгийн үеэр оношлох хүнийг ширээн дээр хэвтүүлж аппаратаар ташаа, бугуй, сээр нурууг нь харна. Уг шинжилгээнд ихэвчлэн цэвэршилтийн дараах 65-аас дээш насны эмэгтэйчүүд болон 70- аас дээш насны эрэгтэйчүүд хамрагдана. Ясны сийрэгжилтэнд эмэн эмчилгээ болон дааврын эмчилгээг эмчийн заавраар хийдэг.
Ясны сийрэгжилтээс үүдэн яс цуурдаг. Ахимаг насны хүмүүс унаж бэртсэнээс ташааны яс цуурч насан туршдаа босож явж чадахгүй болох аюултай. Зарим тохиолдолд унаж бэртээгүй байхад ч ташааны яс цуурдаг бөгөөд үүнээс үүдэн нуруу өвдөх, намхан болох, бөгтийх зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.
Эх сурвалж: www.edoctor.mn